Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    November 2017
    M T W T F S S
    « Dec    
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    27282930  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 53,097 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Archive for the ‘Зурагт хуудас’ Category

Аниргуйд бас огторгуйд

Posted by Оогийноо on June 29, 2010

Аниргүйд цаг хугацаанаас чимээгүйхэн тасарна
Аниргүйд алс хол утгаа алдаж чимээгүйхэн шингэнэ
Аниргүйд амьтай, амьгүй бүгд чимээгүйхэн нэг болж
Аниргүйд амьдаараа үхэж чимээгүйхэн би уусна

Аниргүйд шаналал зовлон чимээгүйхэн мартагдана
Аниргүйд шархатсан сэтгэл чимээгүйхэн эдгэнэ
Аниргүйд нүгэл буяны хэмжүүрээс чимээгүйхэн сална
Аниргүйд ганцхан мөнхийн аялгуу чимээгүйхэн эгшиглэнэ
Аниргүйд би чимээгүйхэн аялгуу болно

Зургийг: Shuudshuud
Шүлгийг: Бүлээн
Advertisements

Posted in Аз жаргал, Зурагт хуудас | 1 Comment »

Энэ бол бидний гэр

Posted by Оогийноо on January 17, 2010

Read the rest of this entry »

Posted in Аз жаргал, Зурагт хуудас | 3 Comments »

Блогчин муужгай

Posted by Оогийноо on December 4, 2009

“Блогоор тэнэх ч гоё шүү тиймээ айн.”

Read the rest of this entry »

Posted in Зурагт хуудас, Өдрийн өнгө | 8 Comments »

Бяцхан байшингийн түүх

Posted by Оогийноо on November 13, 2009

Энэ манай үеэс өмнө эрт нэгэн цагт гэнэ. Жижигхэн толгод дээр элдэв ур маяггүй ч, эгэл даруухан баригдсан бат бэх суурьтай нэгэн байшин байжээ.

Бяцхан байшинд аз жаргалтай амьдран суудаг гэрийн эзэн “Барьж босгосон энэ байшингаа мөнгө өгч, алт амласан ч хэнд ч худалдахгүй. Бяцхан байшинд маань гучийн минь гуч урт удаан аз жаргалтай амьдраасай ” хэмээн боддог байв.

Read the rest of this entry »

Posted in Зурагт хуудас, ОРЧУУЛЖ эмхэтгээд | 16 Comments »

Хөдөөний охин

Posted by Оогийноо on April 15, 2009

Хөдөөний охин Парист хөл тавьжээ
Бөглүү нүргээн аадрын дуу шиг асгарч шүршинэ.

Хөдөөний охин гудам талбайгаар зугааллаа
Бүдэгхэн нүргээн чулуун замыг долоож дэлсэнэ.

Хөдөөний охин цэцэрлэгт гудамжаар алхаж

Хямсгар гөлгөр ноёдын хажуугаар өнгөрлөө.
Хөөрсөн зүрхний нь цохилтыг Парис олж сонсохгүй. 1915

Поль Элюарын шүлгэн дээр зурган зохиомжийг Э.БАТЗАЯА.

XX зууны уянгын томоохон төлөөлөлд тооцогддог Поль Элюар нь Францын яруу найрагчдын сор юм. Тэрбээр Францын утга зохиолд сюрреалист урсгалыг үндэслэн хөгжүүлсэн. Монголчуудын хамгийн сайн мэдэх шүлэг нь “Эрх чөлөө”. Энэхүү шүлгээс санаа авч Д.Пүрэвдорж “Тусгаар тогтнол” хэмээх шүлгээ бичжээ.

Posted in Зурагт хуудас | Leave a Comment »

Цэнхэр нүдэн үлэмж биетэн

Posted by Оогийноо on April 11, 2009

Цэнхэр нүдэн Үлэмж биетэн амьдарч байжээ

Цэцгийн дэлбээ шиг үзэсгэлэнт бүсгүйд хайртай болжээ.

Бяцхан бүсгүй цонхон доороо сарнайн буттай

Бяцхан байшинг цаг үргэлж мөрөөддөг байжээ.


Үлэмж биетнүүд үлэмж томыг л бүтээдэг болохоор
Үзэсгэлэнт бүсгүйдээ цонхон доороо сарнайн буттай
Үлгэрийн юм шиг жижигхэн байшинг
Үнэндээ тэр урлан өгч чадсангүй ээ.


Цэнхэр нүдэн Үлэмж биетэн амьдарч байжээ
Цэцгийн дэлбээ шиг үзэсгэлэнт бүсгүйд хайртай болжээ.
Бяцхан бүсгүй үлэмж биетний алхааг даган
Бахардтал гүйхээс залхаж гүйцээд
Тохилог цэцэрлэгтэй жижигхэн байшинд
Тухлан суухыг илүүд үзжээ.

Баяртай гэж цэнхэр нүдэндээ бүсгүй хэлжээ
Баян чинээлэг одой эрийг даган оджээ.
Баян чинээлэг одой эр цонхон доороо
Сарнайн буттай бяцхан байшинд суудаг ажээ.

Цэнхэр нүдэн үлэмж биетний аугаа хайр
Цэцэглэх буттай бяцхан байшинд багтахааргүй байжээ.

Хазим Хикметийн шүлгэн дээр зурган зохиомжийг Э.БАТЗАЯА.

Хэрвээ би шатахгүй юм бол
Хэрвээ чи шатахгүй юм бол
Хэрвээ бид шатахгүй юм бол
Хэн энэ харанхуйг чинь гийгүүлэх юм вэ.

НАЗИМ ХИКМЕТ.

Туркийн алдарт яруу найрагч Назим Хикметын цогтой мөрүүд бүхий шүлгийн түүвэр нь манайд 1951 онд гарч байжээ. Амьдарч байсан цаг үедээ эх орондоо хавчин гадуурхагдаж 1950-иад оны эхэн үеэр Зүүн Европийн социалист орнуудаар амьдарч байгаад 1963 онд Москвад таалал төгсжээ.
Өнөөдөр ч гэсэн түүний бүтээлүүд нь Туркдаа төдийгүй дэлхийн модернист яруу найргийн чухал өвд тооцогдсоор байна.

Posted in Зурагт хуудас | Leave a Comment »

МАХН-ын байранд …

Posted by Оогийноо on March 23, 2009





Эх сурвалж: Э.БАТЗАЯА

Posted in Зурагт хуудас | Leave a Comment »

Тэмүүлэхүй

Posted by Оогийноо on March 3, 2009





Э.Батзаяа

Posted in Зурагт хуудас | Leave a Comment »