Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    November 2017
    M T W T F S S
    « Dec    
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    27282930  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 53,097 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Archive for the ‘Солонгосд бичсэн нь’ Category

Арбайтчин оюутан

Posted by Оогийноо on September 13, 2010

Зун дууслаа. Зун би ажилчин байлаа. Намар ирлээ. Намарт буцаад л “ширээний бөглөөс” орон тооны ажил эхэллээ дээ.

Зун яг энэ гарчиг шигээ байлаа. Нэг үгээр хичээлийн чөлөө заваар “хүрд эргүүлэх боломж гарвал” цагийн ажил хийхийг бодно шүү дээ гадаадад сурдаг оюутан бид чинь. Хүмүүсийн хэлдэгээр хоолны газарт аяга тавга угааж  “дижичин” болно,  шал арчиж “хоккейчин” болно, буудлын өрөө хэсэн “биеэ үнэлэнэ” /цэвэрлэгээ хийж цагийн  хөлсөө авахаа хэлж байгаам шүү гэж хэхэ/ гэх мэтээр арбайтчин оюутны амьдралын дүр зураг даа. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Аз жаргал, Солонгосд бичсэн нь | 28 Comments »

3 том бэлэг – Найз

Posted by Оогийноо on August 17, 2010

Солонгосын халуун одоо  нэг шувтарч тархи толгойны эргээ гарч эхэлж байна даа. Ядаж байхад Солонгосын халуун бас л үндэснийхээ онцлог шинжийг хадгалаастай. Манайд бол дундуур нь хаяа нэг аринжировшик орж ирээд салхи этэр нүүр хацар  үнсэж барьж сэргэлэнтдэг бол энд бол огтхон ч тиймгүй. Яг л замагтай зунгааралдсан нов ногоон тогтонго нуур шиг. Тэр нуур нь маш өндөр халууны температуртай буцалдаг гээд боддоо. Аймаар байгаа биз дээ.

Солонгосын халууны урт өдрүүдийн ард гарч тархины ээдрээ тайлагдсанд баярлаад нээх сайхан үсэрчихий

Заа тэр ч яахав. 3 том бэлэг гэдэг бичлэг чихнээ. Эхлээд жаахан гүн ухаан ч юм шиг, бодрол ч юм шиг нэг л их ухаантай хүний баруун тархинд боловсорсон нулимс унгамаар ч юм шиг, нойр хүрмээр ч юм шиг гэхдээ яалт ч үгүй “ухаантай” уярам бичлэг явна. Тэрийг даваад уншчихвал, жаахан салхи сэвээртэй “номтой” бичлэг явна.  Заа тэрийг уншчихвал дуусна даа ккк.

Read the rest of this entry »

Posted in Солонгосд бичсэн нь, Өдрийн өнгө | 5 Comments »

Солонгосын “Алтан охин” Ванкувер-2010 Өвлийн Олимпийн Хатан хаан боллоо.

Posted by Оогийноо on February 26, 2010

Харамсалтай мэдээгээр эхэлсэн Ванкувер – 2010 Өвлийн Олимп  одоо шувтрах шатандаа явж байна. Хэзээнээс нааш Өвлийн олимпид хэзээд хошуучлагч байж чаддаг байсан Оросууд энэ удаагийн Олимпид од хийморгүй гэх үү бодож байснаас нилээн амжилт муутайхан оролцож байна. Мөсөн дээрх хаан гэгдэх Оросын уран гулгагч, Дэлхийн 3 удаагийн аварга Плушенко энэ удаагийн Олимпийн алтан медалийг АНУ-ын уран гулгагч Evan Lysacek-д алдсандаа нилээдгүй бухимдалтай байгаагаа нуухгүй байгаа билээ. Тэрбээр шүүж, оноо өгөх явцад сэтгэл дундуур үлдсэнээ хэлж байгаа юм. Ам бардам  байдаг хоккейн төрөлдөө ч мөн адил санаанд оромгүй ялагдалыг Оросууд хүлээлээ. Канадын баг, Оросуудад ямар ч боломж өгөхгүй байсаар тэднийг нусгай хүүхдүүдтэй тоглож байгаа адил элэглэлсээр хожиж, Оросын хоккейчид Ванкувер-2010 Олимпийг дэндүү эрт орхилоо.

Read the rest of this entry »

Posted in Дүрс бичлэгтэй, Солонгосд бичсэн нь | 7 Comments »

Кимбаб-аас “ургасан” байшин

Posted by Оогийноо on February 9, 2010


Photo by SHUUDSHUUD

Сар гаруйн өмнө Солонгос хэлний багш маань бидэнд Кимбаб хармони= 김밥 할머니 буюу гудамжинд насаараа кимбаб  зарсан эмээгийн тухай сэтгэл хөдөлгөм нэгэн түүхийг цухасхан ярьж өгсөн юм. Тэр өдрөөс эхлээд Кимбаб эмээ толгойноос гарахгүй удаж байгаа билээ.

Read the rest of this entry »

Posted in ГЭРЭЛТ ХҮМҮҮСИЙН сан хөмрөгөөс, Солонгосд бичсэн нь | 17 Comments »

IQ –аас EQ болон SQ руу

Posted by Оогийноо on January 29, 2010

“Сайн байна уу” гэх мэндчилгээнээс бүх зүйл эхлэнэ.

Махан бие нь яах аргагүй хүн байдаг тэгсэн хэрнээ “сайн уу” гэх наад захын харилцааны үг хэрэглэж мэдэхгүй /сураагүй, заншаагүй, дадаагүй өөр одоо юу ч гэмээр юм вэ дээ/,  ямар ч хариу үйлдэл нийгмийн харилцаа үгүй гэвээс тухайн “биеийг” “адгуус амьтан” гэх үү … тэгэхээр арай доромжилсон болчих гээд байвал “хүнэнцэр” гэж хэлэх үү?

********************************************************************************************************

Намайг багад ганц ахтайгаа “нудрага зөрүүлдэг” адаар ааштай охин гэдэг байсан ч тухайн үед ахынхаа хэлж байгаа үгийг ойшоохгүй мэт царай гаргачихаад харин үг болгоныг угтаа хүлээж аваад ганцаарчилан боддог байлаа. Үнэндээ ах маань надаас хоёрхон насаар “хөгшин” ч их нухацтай “бурх” байдаг байв.

Хаврын конкурс болоход гуравхан сар дутуу.  Нэг группээр шалгалт өгөх найзуудтайгаа нийлээд бид хэд гэж нэг л их үстэй дээл нөмөрсөн нөхдүүд өглөөний 6 цаг болуу үгүй юу байрныхаа арын голын эрэг дээр цуглараад хичээл хийдэг байлаа. Хааяадаа бол үстэй дээлэндээ хамраа шургуулаад, дэвтэр дээрээ хамаг байдаг  шүлсээ гожуулаад унтчихдаг байв.

Read the rest of this entry »

Posted in Солонгосд бичсэн нь, Ярилцлага нийтлэл | 28 Comments »

Солонгост суралцах

Posted by Оогийноо on November 30, 2009

Эхлэнээ: Солонгост ирээд 9 сарыг үдлээ. 3 сарын дараа хэлний бэлтгэл дуусаж хавраас мэргэжлийн хичээлүүдээ сонсож эхлэнэ. Нэг үгээр “Эрхүү”-гийн нэг жилийн бэлтгэл шувтрах шатандаа явж байна гэх үү дээ. Энэ хугацаанд “хэлд орж”, эргэн тойрон дахь мэдээллийг ам дамжуулж биш бодитоор хүлээн авахтайгаа болон, мөнхүү Солонгос дахь Монгол оюутны амьдралыг бага сага гадарлах болсон. Хэдийгээр хал үзэж халуун чулуу долоосон архаг оюутан болоогүй ч, өөрийн ойлгож мэдэрсэнээ цаашид Солонгост сурахаар зэхэж байгаа хүүхэд залуучуудад хэрэгтэй болов уу гэдэг үүднээс оруулж байна.

Read the rest of this entry »

Posted in Солонгосд бичсэн нь | 38 Comments »

Гайхах зуур …

Posted by Оогийноо on November 29, 2009

Ням гараг. Яг одоо өдрийн 3 цаг.
Нэг хүний курсын ажил хийж өгнө гээд амлачихсан. Бичих гэж компьютерийнхаа ард 2 цаг суугаад ‘Introduction’ гэсэн үгнээс өөр юу ч гаргаж чадсангүй. Толгойд юу эргэлдээд байгааг бүү мэд, нэг л эмх цэгц алга.
Энд өчигдөр шөнөжингөө бороо ороод. Тэнгэр бүрхэг, манан ихтэй бас өрөөнд чив чимээгүй нам гүмхэн байсныг хэлэх үү, цаг хэд болж байгааг мэдэхгүй унтсаар, сэрээд хартал өдрийн 1 цаг болж байдаг байгаа.

Хичээл дуусаад амарчихсан болохоор өдрийг муурын зулзагатай өнгөрөөдөг болсон. Өдөр ганцаараа байхаар ханьтай бас дээрээс нь өвөр дээрээ суулгаад илэхээр биенд сайн гээд манай хүн авчирч өгсөн юм. Бид 2 бие биедээ хараахан дасаж амжаагүй байгаа болохоор муурын зулзага маань сүүгээ ууж, хоолоо идчихээд л зургийн жаазны ард ороод нуугдчихна. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй.


Муурын зулзагадаа Том гэж нэр өгсөн. Өө нээрээ Том гэснээс манай гэрт нэг Жерри байгаа.

Read the rest of this entry »

Posted in Солонгосд бичсэн нь | 4 Comments »

Цонх

Posted by Оогийноо on August 27, 2009

Нар тусах цонх өөрт тань бий.

Зургаа түргэхэн дуусгаад салхинд гарч цээж дүүрэн амьсгалахыг юунаас юунаас илүү хүсэж байлаа. Сэнсний хуурай агаартай, хаашаа хаашаа 3 метр хүрэхтэй үгүйтэй бүүдгэр өрөөнд өдөржингөө зураг зурсанаас болж, нимгэн цамц аадар бороонд нэвт цохиулсан мэт хөлсөндөө норон гүн усанд амьсгалаа түгжин олон цаг байсан мэт сэтгэгдэл төрж байв.
Нарийхан урт хонгилоор явсаар шатаар өгсөн гадагш гарахад саун мэт чийглэг бөгчим агаар гялгар уутанд толгойгоо хийсэн адил бүчээд авах хэдий ч хулганы жижигхэн өрөөнд амь тэмцэн амьсгаадахаас хамаагүй дээр ажээ.

*********************************************************************************
Амралтын хоёр өдрийг тааруулан үзэсгэлэнгээ гарахаар Баасан гарагийн шөнийн галт тэргээр Сөүлд ирлээ. Солонгост ирээд 2 жил болсон хэдий ч нийслэл хотыг нь анх удаан үзэж сонирхохын далимд үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь энэ юм.

Read the rest of this entry »

Posted in Солонгосд бичсэн нь, ӨГҮҮЛЛЭГ | 30 Comments »

Зугаалах уу?

Posted by Оогийноо on August 19, 2009

Тежон усан цахилгаан станц, далан
Амьдран суугаа Тежон хотод үзэж харж, зугаацан зүггүйтэх олон газар байгаа тухай бичиж байсааан. Тежон хотын баруун хойноос урагш сунаж урсах Гим мөрний эргийг “бараадуулаад” Солонгосын ерөнхийлөгчийн манайхаар бол сэрүүн лабиран, эртний түүх дурсгалын бяцхан хотхон, амралт зугаалгын цогцолбор гэх мэт олон зүйлийг барьж босгосны нэг нь Тежон усан цахилгаан станцын далан.

Усан цахилгаан станцын бүтэц нь яг л мөсөн уул шиг гол хэсэг нь газар доор нүднээс далд бий.

Усан цахилгаан станцын далан буюу эндэхийн монголчуудын хэллэгээр Тежон дэм нь олон үүргийг давхар гүйцэтгэнэ. Үерээс хамгаалах далан, далангийн системийн гол судалгааны төв /Солонгост 17 том далан байдаг бөгөөд тэдгээрийн судалгааны гол төв Тежон усан цахилгаан станц дээр байрладаг/, цахилгаан үйлдвэрлэгч, Тежон хотын цэвэр усны гол нөөц тул дархан цаазтай хамгаалалтын бүс газар, мөн Тежонд хамгийн томд тооцогдох амралт зугаалгын төв гэх мэт.

Энэ өвөө амарч яваа хүмүүсийн зураг авч ганц хоёр дэвсгэрт халааслах санаатай л сууж байгаан.

Энэ мэт “ирээдүйтэй”, Олимпийн медалийн мэрийлттэй тамирчид мэр сэр үзэгдэхийн билээ … хэхэ

1980 онд ашиглалтанд орсон Тежон усан цахилгаан станц зөвхөн Тежон хотоо эрчим хүчээр хангаад зогсохгүй хөрш хотуудаа цахилгаанаар хангаж байна.

Энд нэгэн зүйлийг хачирлий. Миний мэдэхийн 8 жилийн өмнөөс л Ховдын Дөргөний, Үенчийн гээд хэл ам татлуулсан усан цахилгаан станц баригдах тухай яригдаж нутгийн иргэд унь тооноо барьж босож эсэргүүцэх юм болоод л байсан. Эцсийн бүлэгт нөгөө усан цахилгаан станцууд нь баригдаж гийгүүлсэн юм одоо хүртэл дуулдахгүй баруун аймгууд Оросоос хараат хазаартай морь шиг цахилгаанаа хэрэглэсээр л байх юм. Намайг хүүхэд байхад л цахилгааны мөнгөө төлөөгүй Оросод их өртэй нэрээр байсхээд л тогны хязгаарлалтанд орж аймгийн төв тэр чигтээ харанхуй байдаг байж билээ.
Орос ахын уур хүрвэл цахилгааны нэг шон доош дарахад л Монголын баруун хязгаар тэр чигтээ харанхуй болдог нэг далайлтын шидэт дохиур шиг … Ганц ч гэсэн юм гараас гаргаад усан цахилгаан станцаа горим дүрмийн дагуу зөв бариад ашиглалтанд оруулчихвал их л хэрэгтэй эд бололтой дог.
Тежон хот л гэхэд 2 сая гаруй хүн амтай гэж байгаа. Монголын нийт хүн амтай тэнцэхүйц. Гэтэл 2 сая хүн амтай хотын цахилгааны хэрэглээг энэ цахилгаан станцаар хангаад л илүүдлээ бусдад гар сунгаад өгч байхад баруун хязгаарын хэдхэн аймгийнхаа цахилгааныг нэг цахилгаан станцаар шийдчих боломж байгаад байгаам шиг.
Ойр орчмыг нь янзлаад сайхан цэцэрлэгт хүрээлэн давхар барихгүй ч дан ганц цахилгааны хэрэглээг бүрэн хангачих цахилгаан станц миний Ховд нутагт удахгүй ашиглалтанд орохын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ.

Борооны улиралаар усны түвшин ихдэж эргээсээ халих үеэр далангийн хавхлагыг нээж усаа асгадаг. Шөнөөр очиж зураг авахаар өнгө өнгийн гэрэл солонгороод дуу нь их сүртэй тээр жил Нигерийн хүрхэрээн эргэн дээр зогсож байсныг санагдуулам сэтгэгдэл төрүүлж өнгөрсөнийг дурсуулахын билээ /Нигерийн хүрхэрээн талаар бол Итгэлт баян шиг мянгуужиндаж байгаан шүү хэхэ/

Өтгөн гэзгийг сул асгасан мэт л харагдаж байна уу. Зурагнуудыг Shuudshuud

Posted in Солонгосд бичсэн нь | 7 Comments »

Өдөр бүр

Posted by Оогийноо on June 27, 2009

Зам зуур- жаалхан уянгатай
Нэг … Хоёр … Гурав … Нэг … Хоёр … Гурав …
Хөлийн жийлт, дугуйны эргэлт. Нэг хэмээр эргэлдсээр цагийг аажим аажмаар хумиж ургашилна.
Нэг … Хоёр … Гурав … Нэг … Хоёр … Гурав …
Хөлийн жийлт, дугуйны эргэлтээр цаг хугацаа хэмжигдэнэ.
Нэг … Хоёр … Гурав … Нэг … Хоёр … Гурав …
Энэ бол шинэ өглөөний эхлэл. Намайг мөрөөдлийн минь ирээдүй рүү хүргэгч улаан дугуй.
Өглөө бүр улаан дугуйндаа шалавхан шиг морьдоод нэг хоёр гурав нэг хоёр гурав гэх нэгэн хэмнэлээр жийсээр шинэхэн өглөөг эхлүүлдэг.
Улаан дугуйгаа “ташуурдсаар” буудал хүрэх замдаа өнөөдөр хийх ажлаа биш дугуйны эргэлтээр наашлах ирээдүйгээ байнга бодно.

Read the rest of this entry »

Posted in Аз жаргал, Солонгосд бичсэн нь | Leave a Comment »