Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    September 2017
    M T W T F S S
    « Dec    
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    252627282930  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 52,664 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Archive for the ‘ШҮЛГЭРХҮҮ …’ Category

Энэ яг солиорол

Posted by Оогийноо on October 1, 2010

Би сая нэг хором зүүдэллээ.

Цус царцаж, амьсгал зогссон зүүрмэг биеийг минь

Оюун санаа минь орхин одоод

Цэлгэр цагаахан хөнгөн үүлэн дээгүүр

Ганцаар хөвж, зугаацан цэнгээд эргэн ирлээ

Би сая нэг хором зүүдлээд сэрлээ

/Зүүдний тайлбар хэхэ: Хичээлээ хийж байна гээд баахан цаас шагайгаад сууж байсан чинь нэг мэдсэн шүлсээ гоожуулаад л унтчихсан байсан. Барагцаагаар нэг секунд зүүдлээд сэрэх шиг санагдаад ингээд биччихлээ. Үнэндээ энэ махан бие, оюун санаанаас минь тусдаа байдаг шиг санагддаг бас тэгээд шаал өөр хоёр хүн байнаа миний энэ дотор. тэгээд нөгөө нөхөр нь махан биеэ ширээн дээр димодрол өгч орхиод өөрөө ганцаараа зугаацан цэнгэхээр үе үехэн явчихыг яана гээч …. хм Эсвэл солиорч байгаа юм болов уу даа гэж /

Advertisements

Posted in ШҮЛГЭРХҮҮ ... | 5 Comments »

Энэ “үнэн” амьдрал юм уу

Posted by Оогийноо on September 28, 2010

Read the rest of this entry »

Posted in ШҮЛГЭРХҮҮ ... | Leave a Comment »

Гарчиггүй

Posted by Оогийноо on August 30, 2010

Баяр өлгийдөх гэж

Гуниг урьтах өдрүүд …

Posted in ШҮЛГЭРХҮҮ ..., Өдрийн өнгө | Leave a Comment »

Special

Posted by Оогийноо on June 14, 2010

Хайртай гэж чи минь надаа зөөлхөн шивнэ

Чихэнд минь ойрхон, зүрхэнд минь ойрхон зөөлхөн шивнэ.

Эрхэм, бас уян ганц л үгийн чинь хариу болж

Яг чам шиг цорын ганц дүрс хувилан бууна

Хайртай гэж ахин дахин зөөлхөн шивнэ

Чихэнд минь ойрхон, зүрхэнд минь ойрхон шивнэ

Эрхэм, бас уян тэр үгээр чинь хувилсан тэр дүрс

Хэвлийд минь халуун галтай амь орно

Харин яг одоо хайртай гэж чангаар хэл

Зүрхнээс чинь алдуурсан үгээ чангаас чанга дуулга

Эрхэм бас уян тэр ганц үгийн цуурай

Амин гал болон ертөнцөд зөөлхөн мэндлэнэ.

Posted in ШҮЛГЭРХҮҮ ... | 2 Comments »

Түр зуур …..

Posted by Оогийноо on September 28, 2009

Түр зуурын орчлонд
Түр зуурхан ирээд
Түр зуурын бүхэнд
Түр зуурхан дурлана.

Posted in ШҮЛГЭРХҮҮ ... | 5 Comments »

Дэргэд минь байгаач

Posted by Оогийноо on January 6, 2009

Шарх сэдрэнэ-нууц дэвтэрт 2006.12.24

Намайг уйлахад нулимсыг минь арчаад дэргэд чимээгүй суугаач гэж би зүгээр л хүссэн,
Гэтэл чи хүсээгүй …
Орчлон харанхуйлан ганцаардахад дэргэд минь лаа асаан гэрэл гаргаач гэж би зүгээр л хүссэн,
Гэтэл чи хүсээгүй …
Ажилдаа ядарч тамир тасрахад урам өгч хүч нэмээч гэж би зүгээр л хүссэн,
Гэтэл чи хүсээгүй …
Энэ амьдралаас би юу ч хүсээгүй
Чамайг зүгээр л дэргэд минь байгаач гэж хүссэн

Posted in ШҮЛГЭРХҮҮ ... | Leave a Comment »

Зүүдэнд ирдэг хонгорхон ижий

Posted by Оогийноо on December 11, 2008


Өнөөдөр би ээжтэйгээ уулзаж байна гэж зүүдэллээ
Өвөр дээр нь суугаад нялхарч байна гэж зүүдэллээ
Зүүдэнд минь биелэн ирдэг ээжийнхээ
Зөөлөн сайхан үсний үнэрийг би мэдрэв
Зөөлөн уруул нь духанд минь хүрэхийг бас мэдрэв
Амжаад би ээждээ хайртай гэдгээ харамгүй хэлэхийг хүсэв
Гэтэл …
Би сэрчихжээ
Ахиад л би ээждээ хайртайгаа хэлж чадсангүй
Нүдээ хүчлэн аниад зүүдээ манахыг хүсэвч
Ахиад би ээжтэйгээ уулзаж байна гэж зүүдэлсэнгүй
Үнэрийг тань мартагнаж байгаа ч охин нь тандаа хайртай
Зүсийг тань үл санах ч охин нь тандаа хайртай
Би ээжийнхээ бяцхан “тугалхан” хэвээрээ

Posted in ШҮЛГЭРХҮҮ ... | Leave a Comment »

Би Оогий

Posted by Оогийноо on February 21, 2008

3 жилийн өмнө би өөрөө өөртөө зориулж өөрийнхөө хүсэл мөрөөдлийн тухай нээх том, нээх урт шүлэг нэг орой гал тогооны өрөөнд ганцаараа сууж байгаад биччихэж билээ. Миний тухай “ООГИЙНОО” гэх жижиг ертөнцийг илэрхийлэх шүлгийг хэсэгчилэн хүргэе. Намайг толидоно уу.

Хүний орчлонд хүн бүр өөрийн сонгосон өнгөөр амьдралыг зурж, өөр өөрсдийн хүссэн замаар мөрөө гаргаж, өөрийн хийж бүтээсэн зүйлээр бахархаж түүгээрээ хойчдоо алдар нэрээ үлдээхийг хүсдэг. Би ч мөн тэдний нэгэн адил сайхан бүхнийг бэлэгдэл ЦАГААНААР, гуниг гутралыг умартсан эрч хүчийн бэлэгдэл ШАРААР амьдралыг будаж зөвхөн бусдад хайр түгээх замналаар замнаж, миний нэрийг зөвхөн миний үр хүүхэд, ах дүүс, хань ижил бус надаас “хайрыг” авсан хүн болгон үеийн үед санаж яваасай гэж би хүсдэг.

ТИЙМЭЭ БИ,
Амаа булааж цовохчин агсагнах
Омголон азарганы НОМХОТГОГЧ байхыг,
Гэгээн өдрөөр харанхуйлан босох
Өтгөн мананд үл автах
Жижигхэн хөгжилтэй ОЧ байхыг,

Гуниг гутралын сорогч намагт
Хөл алдан живэх нэгнийг
Татан гаргах
Туяхан ч гэмээр, үндэс бөх
МӨЧИРХӨН байхыг,

Ганцаардалын ертөнцөд гуниглан унтагч
Нойрсож буй гүнжийн
СЭРГЭЭШ байхыг,

Гэгээрэлд хүрэх замыг олсон
Амар амгалангийн БЭЛЭГДЭЛ байхыг,
Цастай хүйтэн жихүүн өвлөөр
Хөл дулаацуулж, сэтгэл бүлээцүүлэх
Задгай галтай “КАМЕНЬ” байхыг,

Хайртай хүндээ сэтгэлээ илчилэхээс имээх
Бүрэг залуун
Хайрын захиан ЗУУЧ байж
Амраг хосын аз жаргалтай амьдралыг
Адислан ерөөх ГЭГЭЭНТЭН байхыг
ХҮСДЭГ

Санаандаггүй үгээр биенээ гомдоосон
Амраг хосын ТАЙЛАЛ байхыг,
Чихэр хараад баясан хөөрөх
Халтар жаалын ИНЭЭМСЭГЛЭЛ байхыг,

Залуу насаа надаас олсон
Эмээ, өвөөгийн ЭРЧ ХҮЧ байхыг,

Мандах нарны хурц гэрлийн
Өчүүхэн нэг ЦАЦРАГ байхыг,

Хөгжиж буй эх орныхоо
Хувирашгүй нэгэн ХАНДИВЛАГЧ байхыг,
ХҮСДЭГ

Хорсолоо тайлан хашгирмаар нэгний
Өштөнд нь хүрэх ХООЛОЙ нь байхыг,

Уураа задалж нүдэлцмээр нэгний
Навсартал зодуулах МЕШОК байхыг,

Хайраар дутаж ганцаардах нэгний
Аз тохиосон УЧРАЛ байхыг,

Зуны өдөр дааран жихүүцэх нэгэнд
Дулаацах нарны ИЛЧ байхыг,

Амьдралдаа алдсан азгүй нэгний
Зөвд хүрэх “ЖИМХЭН” байхыг,

Сэтгэлээ тоглуулж, итгэл алдрагчийн
Ижилгүй нэгэн НАЙЗ байхыг,
ХҮСДЭГ

ТИЙМЭЭ БИ, амьдралаас
Ор залуугаараа орхиод одсон
Эцэг эхийнхээ амжаагүй жаргалынхан
ЭЗЭГНЭГЧ байж
Сэтгэлдээ тээсэн хүсэл мөрөөдлийнхөн
Аз жаргалтай төгсгөлийг олохыг хүснэ.

ТИЙМЭЭ БИ, амьдралаас
Ээжийнхээ,
Гарын таван хуруундаа хүртээж амжаагүй
ХАЙРЫГ
Өхөөрдөн энхрийлэн хошуу цорвойн үнсэх дулаан
ҮНСЭЛТИЙГ
Өглөөд биднийг дуудан сэрээж
Өрөмтэй өгдөг тостой
ГАМБИРЫГ
Баяр болохоор урлаж өгдөг хөвөн даавуун
ЦАМЦЫГ
Үеийн залуусыг сөхрүүлж явсан
Үзэсгэлэнт залуу насныхан
НУУЦЫГ
Насны ханьдаа бүхнээ зориулсан
Үнэнч сэтгэлийн халуун
ГАЛЫГ олоод

Ээжийнхээ хүртээж амжаагүй
ХАЙРЫГ
Халуун ҮНСЭЛТЭЭР сэлбэж,
Хагацлаар орхигдсон өнчин хүүхдүүдэд
Өглөөд өгч амжаагүй тостой ГАМБИРЫГ нь
Өөрийнхөө сэтгэлээр сүлсэн цайгаар зөөллөн өгөхийг,
Дуусгаж амжаагүй давуу ЦАМЦЫГ нь
Өрөөлд тааруулан бэлгэнд илгээхийг
Үзэсгэлэнт залуу насныхан НУУЦААР
Олзлохыг хүссэн зүрхийг дэргэдээ тушахыг,
Үнэнч сэтгэлийнхэн халамжит ГАЛААР
Намайг гэсэн сайхан залууг жаргаахыг хүснэ.

Ганцаардалын хавцалд
Орхигдон МАРТАГДАХААС,
Он цагийн салхи
Миний нэрийг
Бусдын тархинаас
БАЛЛАН АРЧИХААС,
Миний духанд
Жил жилийн намрын
Уйтгарт ХООСОН ЗУРААСЫГ нэмэн сийлэхээс,
Хайртай бүхнийг минь
Үнсэхээс минь урьтаж
Надаас авчихаад
Жишэм ч үгүй зүрхийг минь
Хүйтэн хонгилд тас хийтэл
Түгжиж орхихоос л
АЙДАГ.

Эцсийн эцэст би
Айдсаасаа алхам түрүүлж
Хүссэн бүхнээ амжуулах
Хүчийг надад өгөөч гэж наминчлаад
Өөрийн гаргасан замаар
Зөөлөн хэрнээ тас хийтэл алхаж
Энгүүн, даруухан хэрнээ
“Тэнгүүдийг” атаархатал, бусдад нь жишээлэхээр “САК” амьдарна.
БИ
Хүнийг
Өөрөө өөрөөсөө ичихдээ
Цоохор арьсаа далдлахыг хичээсэн
Үнэтэй булган хүрэм хэдэрлэсэнд нь бус,

БИ
Хүнийг
Зүрхэнд нь нөөцлөгдсөн хүйтэн мөс нь
Царайнаас зэвхүү дааж
Харагдах бий гэхдээ,
Үнэтэй брендийн “шохоон чулуугаар”
Өнгө нэмж будсанд нь бус,

Сэтгэлийã минь өөрийн болгох гэж
Эрх чөлөөг минь олзлон цаламдах гэсэндээ
Ухааныг минь үгийн сайхнаар булингартуулж
Хүслээ гүйцээх гэж байж ядсандаа
Боран Унгарыг нуусан алттай нь,
Үзэсгэлэнт Клеопатраг, шивэгчин бүсгүйчүүдтэй нь,
Түрүүвчнийхээ зузаанаар даллан сөхрүүлж чадна хэмээн
Ам бардам хэлэх залуугийн
Зурахын төдийд авалзах
Шүдэнзний галын хайранд ч бус,

Зүгээр л
Мөрөндөө давуу нөмөрсөн
Царайгаа эрүүл салхинаас нуугаагүй
Эрх чөлөөг минь хүндлэн үзэх
Зүрхний хайрыг нууцхан дэлгэн
Насны минь амьдралыг “өөрөөрөө” даатгасан
Энгийн хүнд л хайраа өгнө.

Posted in ШҮЛГЭРХҮҮ ... | 3 Comments »

APPEARANCE AND REALITY /English version/

Posted by Оогийноо on July 25, 2007

To appear wise, one must talk
To be wise, one must listen
To appear to do good, one must be busy
To lead, one must know when to stand aside
To appear caring, one must give advice
To be caring, one must give space
To appear to love, one must know how to give
To love, one must know also how to receive
To appear happy, one must smile
To be happy, one must be free with tears
Failure to discipline a child who does wrong teaches weakness
Discipline in anger teaches evil
Discipline out of justice teaches goodness
One can be unhappy by oneself but to be truly,
Tormented one must love
THE SECRET OF HAPPINESS IS SIMPLE
Be loving, giving, caring
Why, then, are so many unhappy?
Because they are afraid to love, care and to give
Love is a stream that knows no borders
Passports, visas, lengths of stay
Laws, and papers, rules and orders
All these lies it sweeps away
Love knows no color, race or creed
Spilling over states at will
Submerging memory in need
Drawing walls in waters still
No bar can block it as it flows
Tumbling towards eternity
Gathering wisdom as it goes,
Yearning for our common sea

Cordially, OOGII

Posted in ОРЧУУЛЖ эмхэтгээд, ШҮЛГЭРХҮҮ ... | Leave a Comment »

Bodit baidal ba uzegdex turx /Mongolian version/

Posted by Оогийноо on July 25, 2007

Ухаантай харагдахыг хүсвэл ЧИ
Ярих ёстой бол,
Ухаантай байхын тулд ЧИ
Бусдыгаа сонсож сур
Сайн үйл хийж байгаа мэт харагдахыг хүсвэл
Завгүй гэгээнтэний дүрд хувирах ёстой бол,
Сайн үйл хийхийн тулд
Ханш нь агшинд солигдох хий хоосон “ногоон”д бус нэрийг чинь мөнхөд
сийлэх сэтгэлийн хатавчинд сөгдө
“Тэргүүлэгч” байхыг хүсвэл ЧИ
Өөрийгөө нэгдүгээрт авч яв
Бусдыг манлайлахын тулд
Даруухан байж сур
Бусдыг асрамжлахыг хүсвэл ЧИ
Чин сэтгэлийн зөвлөгөө өг
Бусдаар халамжуулахыг хүсвэл
Өөртөө нэвтрэх орон зайг тэдэнд тавьж өг
Бусдаар хайрлуулахыг хүсвэл
Хайрыг хэрхэн өгөхөө мэддэг бай
Бусдыг хайрламаар байвал
Хайрыг хүлээж авахад өөрийгөө бэлтгэ
Аз жаргалтай харагдахыг хүсвэл
Инээж сурах хэрэгтэй
Аз жаргалтай байхын тулд чи хорсол хилэнгийн үйлийг
Ухааны сүлдэнд даатга
Бурууг хийсэн хүүхдийг зэмлэлээр чи бөмбөгдсөнөөс
Бурууг хийсэн түүний алдааг хэлж сургамжил
Уураа чи үл тэвчвэл
Өөртөө зовлонг дуудаж, дотоод ертөнцийн чөтгөрийг амилуулна
Харин хайрыг амсах зүрх чамд мөнхийн гэгээрлийг өгнө
Зовлонгийн шалтгааныг бусдад нялзаах нь зовж буй нь шинж бус
Харин сохорч буйн илрэл
Иймд аз жаргалыг бүтээхийн тулд
Хэн нэгээс зүрхээ харамлахгүй
Галзуу дурлалын дөлөнд бүрэн биш дутуу шатаад нэг үз
Аз жаргалын нууц юунд нуугддаг вэ
ЭНЭ нь
Энгийнд орших агуа хүлцэл
Хайрлах, харамлах, өгөхөд дулдуйдах бус сөхөрсөн энэрэл
Чиний эргэн тойронд хөмсөгөө атруулан зовлонд дарлуулагчид
БҮГД амьдрахын учрыг хэтэвчиндээ даатгасан “гобсекууд” /шимэгчид/
Өөрийгөө танихаас таниулахаас булзсан жүжигчид

Copy right to OOGII /өмчирхөв/

Posted in ШҮЛГЭРХҮҮ ... | Leave a Comment »