Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    September 2017
    M T W T F S S
    « Dec    
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    252627282930  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 52,664 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Archive for the ‘ӨГҮҮЛЛЭГ’ Category

ХАДААС

Posted by Оогийноо on April 12, 2010

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

Амьдралд ямар дүр бүтээхээр илгээгдсэн тэр дүрийг л чи бүтээнэ.

– “Ээжээ та айж байна уу.

– Ээжээ та даарч байна уу.

– Ээжээ та уйлаад байгаа юм уу даа” гэхчилэн хуруун чинээ өөдөсхөн үр нь ээжийгээ аргадан зогсоо зайгүй шулганана. Тас харанхуй өрөөнд эх хүү хоёр бие биедээ наалдан суусаар хэсэг хугацааны дараа царай царайгаа тодхон харахаар болжээ. Амьдрал хэцүү, амьд явах нь тэмцэл мэт санагдах хүний орчлонд бие биедээ гоморхон туньдаггүй хүмүүс бол эх хүү хоёр. Read the rest of this entry »

Advertisements

Posted in ӨГҮҮЛЛЭГ | 17 Comments »

Цонх

Posted by Оогийноо on August 27, 2009

Нар тусах цонх өөрт тань бий.

Зургаа түргэхэн дуусгаад салхинд гарч цээж дүүрэн амьсгалахыг юунаас юунаас илүү хүсэж байлаа. Сэнсний хуурай агаартай, хаашаа хаашаа 3 метр хүрэхтэй үгүйтэй бүүдгэр өрөөнд өдөржингөө зураг зурсанаас болж, нимгэн цамц аадар бороонд нэвт цохиулсан мэт хөлсөндөө норон гүн усанд амьсгалаа түгжин олон цаг байсан мэт сэтгэгдэл төрж байв.
Нарийхан урт хонгилоор явсаар шатаар өгсөн гадагш гарахад саун мэт чийглэг бөгчим агаар гялгар уутанд толгойгоо хийсэн адил бүчээд авах хэдий ч хулганы жижигхэн өрөөнд амь тэмцэн амьсгаадахаас хамаагүй дээр ажээ.

*********************************************************************************
Амралтын хоёр өдрийг тааруулан үзэсгэлэнгээ гарахаар Баасан гарагийн шөнийн галт тэргээр Сөүлд ирлээ. Солонгост ирээд 2 жил болсон хэдий ч нийслэл хотыг нь анх удаан үзэж сонирхохын далимд үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь энэ юм.

Read the rest of this entry »

Posted in Солонгосд бичсэн нь, ӨГҮҮЛЛЭГ | 30 Comments »