Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    May 2024
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 58,852 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Хүүхэд бүр инээж байг

Асрамжийн газарт өнгөрөөсөн хугас өдрийнхөө талаар бичихээс өмнө би “ТА ГАНДАН ОРЖ НОМ УНШУУЛДАГ МӨНГӨӨРӨӨ ЧИХЭР АВААД, ХЭРЭГГҮЙ ГЭЭД ХАЯЧИХАЖ БАЙГАА ХУУЧИН ХУВЦАСАА УГААГААД ЦЭВЭРХЭН ЭВХЭЭД УЛСЫН ТӨВ АСРАМЖИЙН ГАЗАРТ ОЧООД ХҮҮХДҮҮДЭД ӨГӨӨРЭЙ. Таны энэ үйл, ГАНДАНД ОРЖ МЯНГАН НОМ УНШУУЛСАНТАЙ ТЭНЦЭХҮЙЦ ИХ БУЯН ХУРААСНЫГ ХҮҮХДҮҮДИЙН БАЯРЛАСАН СЭТГЭЛИЙН НҮД ТАНЬД ААНДАА ХЭЛЭЭД ӨГНӨ. САРД ГАНЦ УДАА, ҮГҮЙ ЭЭ УЛИРАЛД ГАНЦ Ч БАЙСАН БОЛНОО. ТАНЫ ХИЙСЭН ГАНЦХАН АЛХАМ, ААВ ЭЭЖИЙН ХАЙРААР ДУТАЖ ЯВАА ХҮҮХДҮҮДЭД ХҮМҮҮС, ХҮМҮҮСЭЭ ХАЙРЛАДАГ ГЭДГИЙГ УХААРАХАД ХЭРЭГТЭЙ. ЭНЭ БОЛ ТЭДНИЙ ИРЭЭДҮЙН АМЬДРАЛД ХИЙЖ БАЙГАА ХАМГИЙН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮМ ШҮҮ.”
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – хоолны ширээний ард аав ээждээ “би хоолоо нэмүүлмээр байна” гээд хошуугаа унжуулан тунирхан суухын оронд, амт муутай нормын нэг тавга хоол идчихээд, нэмэлт гэдэг үгийг мэдэх ч үгүй ширээнийхээ араас үг дуугүйхэн босоод явах тэр жаалыг …..
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – аав ээжийнхээ дунд тарвалзан унтахын оронд, уцаартай асрагчийн чанга хахир дуунаар, толгойн дээгүүрээ бушуухан шиг хөнжлөө хулмайлдан, өөрийгөө унтуулахыг албадах гуравхан настай бяцхан хүүг …
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – гурван настай дүүгээ хээв нэг том хүн шиг аргадаад, нулимсыг нь арчаад, хэгжүүхэн үг хэлэх таван настай хэрсүүхэн хүү, гомдсон сэтгэлээ нуун хөнжлийнхөө цаана чимээгүйхэн эхэр татан уйлахыг …
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – хүний өгч байгаа цэвэрхэн, хуучин хувцасыг өмсөөд, тохой томдсон ханцуйг нь арагш нугалаж өмсчихөөд “би өмнө нь хэзээ ч ийм шив шинэ хувцас өмсөж байгаагүй ээ” гэж хэлээд баярлалаа гэж хэлэх бяцхан охиныг ….
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – Орж ирэх эмэгтэй болгоныг энэ “миний ээж тээ нөгөө намайг ирж авах” гээд хүлээлгийн сандал дээр өдөр болгон хэзээ ч хараагүй, хэзээ ч ирэхгүй ээжийг харуулдан суух, хазгай муруй ярих хэлд орж ядан байгаа бяцхан хүүг …. ээжийгээ хүлээлгийн сандал дээр өдөр болгон харуулдан мэндчилэх гэж үеийхнээсээ түрүүлж хэлд ороо юм болов уу …
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – хүүхдийн нүдэнд хэзээ ч унах ёсгүй хэрсүү, хэгжүүн, ууртай, гомдсон, гутарсан, жигшсэн, хүлээсэн, царайчилсан харцыг …
ХҮҮХЭД ХЭЗЭЭ Ч, ЮУНЫ Ч ӨМНӨ БУРУУТАЙ БАЙХ ЁСГҮЙ. ТЭД ЗҮГЭЭР Л ХҮҮХДҮҮД ШҮҮ ДЭЭ.

Улсын Төв Асрамжийн газрын хаалгаар гарах бүрт, зүрхэн тушаа хүндээс хүндээс, бүр хүндээс хүнд туухай дүүжлэгдээд, хоолой маань цэхэртээд, нулимс маань өөрийн эрхгүй нүдний аяга дүүргээд хэцүү байдаг юм. Хүний гар харж, бусдын нүд харуулдан, бараандуу өдөр хоногийг өнгөрөөж байгаа, хоосон ходоодонд захирагдсан хулгайн нүдээр дэл сул зүйлийг тэмтчих харцтай балчир хүүхдүүдийг хараад тэдний төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа гутрах шиг санагдаад л тэр. Өмнө нь асрамжийн газраар ойр ойрхон очдог байлаа. Тэр бүрт энэ мэдрэмж минь намайг хэдэн өдөртөө л зовоогоод, өдөр тутмын ажил амьдралд минь муугаар нөлөөлөөд байдаг болохоор, би асрамжийн газар руу зүглэхээс зүрхшээдэг болоод байгаа юм.
Харин энэ удаад ажлын завсар гарсан дээр нь, хуучин муусайн хувцаснуудаа цуглуулаад жаал жуулхан юм аваад асрамжийн газар руу явлаа. Би дандаа эрэгтэй дүү нартай болохоор хуучин муусайн хувцаснуудаа цуглуулаад асрамжийн газрын хүүхдүүдэд өгдөг болсон.
Үүдээр оронгуут л нөгөө л нэг танил шээсний, хирний бас хайр нэмхэмжилсэн үнэр намайг угтлаа.
Хуучин ч гэсэн хувцаснуудаа сайхан угааж индүүдээд цэвэрхэн шиг эвхээд таарсан хүүхдүүдэд өгөөд “баярлалаа эгчээ” гэх үгийг сонсох ямар сайхан байдаг гээч. Тэдний баярлалаа гэх үг өмнө нь, хэний ч амнаас сонсож байгаагүй үнэн сэтгэлийн жинхэнэ баярлалаа байж чаддаг юм. Хувцасыг минь аваад нүдэнд нь цог гэрэлтээд л, бүр нэг баяртай гээч ….
Жил гаруйн өмнө, би асрамжийн газар байгуулах гээд хөл алдан гүйж байлаа. Эхний хөрөнгө оруулагчид нь дэмжинэ гээд, Цолмон найз охин маань туслана гээд л …. Яг тэр үед асрамжийн газрынхаа бүх зүйлийг төлөвлөн ярилцаад бүр унтаж ч чадахгүй зүүдэндээ хүртэл хүүхдийн инээд цалгисан асрамжийн газраа төсөөлөн унтдаг байлаа. Ахын маань хэлсэн “хүн хүмүүжүүлнэ, сургана гэдэг чинь тийм амар зүйл биш. Эхлээд чи өөрөө хөл гараа ол. Өөрөө хүн болох ёстой. Юм юманд бухимдаад байдаг, автдаг зангаа захирч бас наад сэтгэл хөдлөлөө хэрэгтэй үед нь нууж чаддаг болох ёстой” гэж хэлсэн үг нь мэдээж хамгийн үнэн байсан юм. Гэхдээ өөрийн гэсэн асрамжийн газартай болно гэсэн маань, миний энэ насны мөрөөдөл ч байж болох юм.
Асрамжийн газарт өнгөөрсөн хагас өдөртөө би авч очсон “Үүлэн бор” номноосоо (энэ номыг би бичиг үсэг тайлагдсаныхаа дараагаас л амтархан унших болсон анхны ном. Одоо ч дүү нараа унтуулахад ашигладаг хэрэгсэл болгоод байгаа. 11-р ангийн зөнөг дүү нар маань Оогий эгчээ үлгэрээ уншуулая гэж хэлдэг гээд боддоо. Хайраар хүмүүмжсэн хүүхэд, хүүхэд л байдаг юм хөөрхөн) хүүхдүүдийг тойруулж суулгаад үлгэр уншиж өгөхөд ямар хөөрхөн гээч. “Ах дүү Иван”, “Хөх Чоно хөлгөлсөн хаан хүү Иван” гэхчилэнгээр хүүхдүүдийн хүсэлтээр дарааллуулан уншсаар байтал нэг мэдэхэд 4 цаг өнгөрчихнө. Ингээд л, би явна нөгөөх л хүнд гунигтайгаа, гэхдээ өөрийгөө хурдхан шиг бэрхэд хөл алдахгүй “том” эмэгтэй болгочихоод өөрийн гэсэн асрамжийн газартай болно доо гэсэн хүсэлтэйгээ …

цааш нь холбоотой бүх нийтлэл

10 Responses to “Хүүхэд бүр инээж байг”

  1. Niguulsengui said

    Ee Burhanmin elgee emtertel uillaa..mongo oldvol margaash shuud asramjiin gazar ochnoo

  2. Би ч гэсэн бас мөрөөдөл хүсэл нэгтэй нэгэн байна. Хэзээ нэгэн цагт бас хүүхдүүдэд тэр тусмаа хайр энэрэл дутсан хүүхдүүдийн төлөөнөө юм хийх юмсан гэж чин сэтгэлээсээ боддог. Тийм болохоор юутай ч гэсэн коммент үлдээлээ. Хэрвээ ямар нэг байдлаар мөрөөдлөө эхлүүлвэл мэдэгдээрэй. Би чадлаараа туслахыг хичээх болно шүү.

  3. ane said

    chinii niitlel taalagdlaa, tuiliin bayrtai baina. sanaa zorilgo negtei hvn yum shig sanagdlaa. moroodliig bodit bolgoj bolno gej bi boddog shuu. nadruu mail bichvel talarhah bolno

  4. удвал said

    bayan baisanch boloosoi……

  5. Элияа said

    эхний сэтгэгдэлийг бичиж байхдаа хэнэггүй бичжээ. Өнөөдөр дахиад уншсан чинь бие давхар болоод ч тэрүү, хамаг нус нулимас урсчихлаа. Нүдээрээ биш сэтгэлээрээ уншчихлаа…

  6. myadagmaa said

    NEGDSEN UNDESNII BAIGULLAGIIN ELCH DUUCHIN ARIUNAA GUIA HUUHDIN TULUU ZA GEJ BUSDIIG URIALAH HERGETIDEE

  7. naraa said

    Асрамжийн газарт очиж хүүхдүүдэд жаахан бэлэг өгөх завшаан олдсон юм. Яармагт байдаг Бадамлянхуа төв бас Сансарт байдаг улсын асрамжийн цэцэрлэг 2 дээр очсон. Байр сав нь гайгүй тохилог дажгүй юм байна лээ. Хүүхдүүд нь яг л ердийн цэцэрлэг сургууль дотуур байранд байгаа юм шиг л байсан. Харин тэр хүүхдүүд бүгд өнчин шүү дээ гээд бодсон чинь аймаар санагдаж билээ. Ердийн цэцэрлэг бол яахав, орой ээж аав эмээ өвөө ах эгч нь ирээд л баяр хөөр болоод л аваад явдаг. Тэгтэл тэд нарыг хэн ч авахгүй тэгээд л тэндээ байна гэж бодсон чинь аймаар байсан. Ямар хөөрхөн хөөрхөн хүүхдүүд байсан гээч. Ийм хөөрхөн хүүхдээ хаяад явчихсан гэж бодохоор ээж аавынх нь арчаагүй хариуцлагагүйг нь үнэн гайхмаар. Бүр эрэгтэй эмэгтэй ихэр байсан гээч. Багш нь үнэхээр арга тасарсан байдалтай, ийм хөөрхөн ихэр хүүхдээ хүртэл хаяад явчихдаг юм даа гэж байсан. Жирийн айлын хүүхдүүд чинь танихгүй хүн нааш ир гэхээр нэг л бишүүрхүү, барагтай бол очдоггүй шдээ. Харин тэд нар их дотно, нааш ир гэхээр гүйгээд л ирнэ, үнсэхээр их дуртай, их хөөрхөөн. Бүр аваад явмаар санагдаад байсан шүү. Аваачаад 2 хүүхэдтэйгээ хамт өсгөмөөр санагдаад. Би тэндээс явахдаа аль болох олон хүүхдийг тэвэрч үнссэн. Бүгдийг нь барьж аваад л чи ямар муухай амьтан бэ үнжий үнжий гээд л үнсээд байсан. Гараад машиндаа суугаад нулимсаа барих гэж их тэссэн шүү.

  8. Unagaldai said

    bi asramjiin gazar ochij ajild ni tuslah ymsaan gj mash ih boddog. zunii amralt geed nileed nazgairchihlaa. odogor asramjiin gazruudiig eree l, suraglaa l bj bna. Ene oguulel uneher sain boljee! bodloo ih goyoor helhiimaa hehe, nada iim aviyas bhgu blhr humust ingej yum oilgogdtol bichij chadahgu bh 😀
    Amjilt husey! nadad h bas amjilt huserei 😉

  9. Mikarito said

    Сэтгэлээс нэг юм татаад овоолчих шиг болчлоо. Үнэхээр төсөөлөгдөж байНА.

  10. eliya said

    Сайн охин байнаа, асрамжийн газарт ядаж нэг удаа очих ёстой юм байна гэдгээ ойлголоо…

Leave a comment